Их Британийн эрдэмтэн шарил занданшуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Их Британийн эрдэмтэн шарил занданшуулжээ

Их Британийн Йоркийн их сургуулийн эрдэмтэн Стивен Бакли, археологич Жо Флечер нар энэ сарын 18-нд XXI зуунд анх удаа шарил занданшуулсан нь шинжлэх ухааны ертөнцөд дуулиан тарьж байна. Тус улсын иргэн, 61 настай Алан Биллис сайн дураар энэхүү туршилтад оролцохыг өнгөрсөн жил зөвшөөрсөн бөгөөд уушгины хорт хавдрын улмаас нэгдүгээр сард нас барсан юм.
Цогцсыг занданшуулах үйл явцыг BBC телевиз хальснаа буулгасан. Тус нэвтрүүлгийг ирэх даваа гаригт дөрөвдүгээр сувгаараа цацах гэнэ. Египетийн фараон Тутанхамоныхтай адил буюу давс, зөгийн лав, тос, давирхай зэргийг шарил занданшуулахад ашиглажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж