Хагас коксон түлшний стандартыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Хагас коксон түлшний стандартыг баталлаа

Стандартчилал, хэмжил зүйн газраас Монгол улсад мөрдөгдөхөөр шинээр боловсруулсан долоо, Олон улсын стандартыг хөрвүүлэн үндэсний болгосон 12, одоо мөрдөж буй Монгол стандартыг дахин хянасан хоёр гээд нийт 21 стандартын төслийг хэлэлцэн баталжээ. Үүний дотор Уул уурхай, ашигт малтмалын стандартчиллын техникийн хорооны саналыг үндэслэн боловсруулсан хагас коксон түлш стандартыг улсын хэмжээнд мөрдүүлэхээр үндэсний стандарт болгон шинээр баталжээ.

Хот суурин газрын халаалтын жижиг зуух, гэр хорооллын дулааны эх үүсвэр болж буй чулуун нүүрсийг дутуу шатааснаас утаа тортог ихээр үүсч, агаарын бохирдлын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ. Тиймээс нүүрсийг гүн боловсруулж утаагүй түлш, шахмал түлш, хагас коксон нүүрс гарган авахад анхаарал хандуулж байгаа энэ үед уг түлшний стандартыг баталж, улсын хэмжээнд мөрдөхөөр боллоо. Түүний стандартыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Стандартчилал, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, ШУА зэрэг байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг хамтран хэлэлцэж боловсруулсан байна.

Дэлхийн улс орнуудын туршлагаас үзсэн ч хүн ам нягт суурьшсан хотуудад утаагүй түлш, шахмал түлш хэрэглэх нь агаарын бохирдлыг багасгах гол арга зам болж иржээ.


-Хот суурин газрын агаарын бохирдол багасна.

– Хүрэн нүүрсийг утаагүйжүүлснээр нүүрсний илчлэг чанар өснө.

– Дутуу шатсан нүүрсний хог хаягдал эрс багасна.

– Ойн нөөцийг нэмэгдүүлнэ.

– Ажлын байр шинээр бий болгоно.

– Нүүрсийг боловсруулж ахуйн хэрэглээнд шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгоно.

– Нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ.

– Экологийн цэвэр орчинг бий болгох боломж нэмэгдэнэ.


Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж