2011 оны “World Series” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

2011 оны “World Series” эхэллээ

Мэжор лиг бейсболын аваргын төлөөх тоглолт буюу Дэлхийн цуврал өнөөдөр нээлтээ хийж, “Сэнт Льюис Кардиналс”, “Техас Рейнжерс” багийн тололт Буш цэнгэлдэхэд эхэллээ. Хамгийн сүүлд 2006 онд Дэлхийн цувралд ялагч болж байсан “Сэнт Льюис Кардиналс” баг энэ удаагийн тоглолтод давуу байдалтайгаар оролцож байгаа ч амжилт илүү “Техас Рейнжерс” багийн талбайд эхэлж байгаа билээ. Өмнө нь нэг ч удаа энэ шатанд шалгарч байгаагүй “Рейнжерс”-ийн цойлсон амжилт үнэхээр онцгой байгаа. Гэхдээ тэд онооны салхийг хагалж чадсангүй. Тоглолтын дөрөвдүгээр үед Сэнт Льюисийн Беркман цохилтоо оновчтой гүйцэтгэхэд Алберт Пухолс болон Матт Холлидэй нар үүрэнд орсноор оноог 2:0 болгожээ. Тавдугаар үед талбайн эзэн багийн Майк Наполи баруун жигүүрт home-run хийхэд Адриан Бэлтре үүрэнд орсноор оноог тэнцүүлжээ. Энэ үед хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ хүрч байлаа. Гэсэн ч тэд энэ орой цэнгэлдэхээс баяр хөөртэйгөөр гэрийн зүг буцаж чадаагүй юм. Баг нь зургадугаар үед дахин оноо алдаж, үүнийгээ барьж чадалгүй байсаар 3:2 харьцаатай “Сэнт Льюис Кардиналс” багийн ялалтаар эхний тоглолт өндөрлөжээ. Энэ хожил “Кардиналс”-т маш том давуу байдлыг авчирч байгаа. Тэд дараагийн тоглолтод хожигдсон ч гурван тоглолтыг дараалан талбайдаа хийх юм.


Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж