Хүүхэлдэйн театр хөшгөө нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театр хөшгөө нээнэ

Монгол улсын хүүхэлдэйн театр хичээлийн шинэ жилийг тохиолдуулж  хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад соёл урлагийн үйлчилгээ үзүүлэхээр өнгөрсөн есдүгээр сарын  5-нд орон нутагт уран бүтээлийн нээлтээ хийсэн билээ. Харин нийслэл хотын багачууддаа зориулан аравдугаар сарын 22-ноос бага тайзнаа  “Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэрээ амралтын өдөр бүр 16.00 цагт толиулах гэж байна. Түүнчлэн тун удахгүй эхлэх сурагчдын амралтыг тохиолдуулан амралтыг тохиолдуулан их тайзнаа  “Том хамарт одой” жүжгээ арваннэгдүгээр сарын 5-20-ныг дуустал өдөр бүр 14.00 цагт тоглох юм. Тасалбарын үнэ ердөө л 2500 төгрөг.

Мөн Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид дараагийн уран бүтээлдээ буюу бага тайзнаа  амилах “Чоно ба долоон ишиг” жүжиг болон их тайзнаа “Хүслээр ирдэг шинэ жил-2” тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод байгаа гэнэ. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж