АНУ, Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

АНУ, Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэнэ

АНУ, Хойд Солонгосын албаны хүмүүс ирэх долоо хоногт Женев хотноо уулзаж, Пхеньяний цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын хэлэлцээг дахин сэргээх гэж байна. Вашингтоны төлөөлөгч Женевийн уулзалтыг цөмийн хөтөлбөрийг зогсоох олон улсын сорилт уулзалт болно гэж мэдэгджээ. Пхеньян хоёр дахь цөмийн шинжилгээг явуулахын өмнө 2009 онд олон улсын зургаан талт хэлэлцээ мухардалд орсон юм. Женевийн хэлэлцээний дараа Умард Солонгос дахь АНУ-ын төлөөлөгчийг тус орноос татах юм байна. Олон улсын атомын энергийн агентлагийн АНУ-ын төлөөлөгч Степен Босвортын оронд Глин Дэвисийг томилох болсон гэж Вашинтоны төлөөлөгч өчигдөр мэдээлжээ. АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид сүүлд өнгөрсөн долдугаар сард Нью Йорк хотод уулзсан юм. Пхеньяний цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнд АНУ, Умард Солонгос, Өмнөд Солонгос, Япон, Хятад болон ОХУ-ын төлөөлөгчид оролцох юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж