Шинэ үеийн Xbox удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Шинэ үеийн Xbox удахгүй гарна

Microsoft компани “LinkedIn” сүлжээн дээр сул орон тооны зарлал гаргажээ. Энэ сургаар технологийн ажиглагчид Microsoft компанийг Xbox 360 консолын дараагийн загварыг бүтээх ажлыг эхлүүлэх гэж байна хэмээн үзжээ. Зарлагдсан ажлын зар дээр техник хангамжийн тохируулгын инженер, VLSI график зохион бүтээгч, VLSI гүйцэтгэлийн зохион бүтээгч зэрэг ажлын байрнуудад ажилтан сонгон шалгаруулалт явуулна гэсэн байна.

Шинээр сонгогдсон ажилчид нь нэг баг болж ажиллах бөгөөд дараагийн үеийн Xbox консолыг зохион бүтээх төсөл дээр хамтран ажиллах тухай уг ажлын зар дээр мэдээлсэн байжээ. Тиймээс Microsoft-ийн шинэ ажлын баг нь дараагийн үеийн тоглоомын консолыг төсөөллөөс бодит үр дүн болгохын төлөө гар нийлүүлэн хүчин зүтгэх юм. Хамгийн анхны Xbox 360 нь 2005 онд үйлдвэрлэгдэж байсан бөгөөд шинэ консолыг үйлдвэрлэх цаг нь ирсэн гэж шинжээчид үзэж байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж