Як-42 онгоцны ослын шалтгааныг тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Як-42 онгоцны ослын шалтгааныг тодорхойлов

Олон улсын нисэхийн хорооны техникийн комиссын шинжээчид Як-42 онгоцны ослын шалтгааныг урьдчилсан байдлаар тодорхойлсон тухай Известия сонинд нийтэлжээ.

Ярославль хотын ойролцоо осолдсон онгоцны хар хайрцагны судалгаа, онгоц унасан газрын байдал болон амьд үлдсэн багийн гишүүний мэдүүлэг зэргийг үндэслэн аль нэг нисэгч нислэгийн үеэр тормослосон байх үндэслэлгүй гэж мэргэжилтнүүд үзлээ. Харин техникийн ямар нэгэн далд дефектээс үүдэн систем өөрөө тормослосон байж болох талтай гэнэ.

Шинжээчид онгоцны гүйх талбай хүрэлцээгүй тохиолдолд онгоц тормослосон байж болох бөгөөд мөн нислэг тогтворжоогүй үед хийн динамикийн систем тормослосон байх магадлалтай гэж ярьж байгаа юм.

Хэрвээ хөдөлгүүрт ямар нэгэн өөрчлөлт гарсан бол энэ нь хар хайрцагт бичигдэх байсан. Шинжээчдийн үзэж байгаагаар онгоцны техникийн үзүүлэлт нислэгийн үед хэвийн байснаас гадна түлш хөдөлгүүрт хэвийн хэмжээнд байсан ажээ.

Мэргэжилтнүүд онгоцны ослын шалтгааныг нисэгчдийн үл ойлголцлоос биш харин техникийн аль нэгэн алдаанаас хайх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийгээд байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж