Евролигийн 2011-2012 оны улирал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Евролигийн 2011-2012 оны улирал эхэллээ

Европ тивийг сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг Евролигийн шинэ улирал эхэллээ. Өчигдөр эхний тойргийн дөрвөн тоглолт болсон байна. 

Оросын “Юникс” баг Евролигийн улирлын тоглолтоо өөрийнхөө талбай дээр нээж Италийн “Монтепаши”-г хүлээн авчээ. Д хэсэгт багтсан хоёр багийн тоглолт эхнээсээ энэ тэнцүү өрнөж байсан ч зочин баг “Сиена” гуравдугаар үед илүү тоглолт үзүүлж, улмаар давуу байдлаа хадгалж явсаар үндсэн цагт 79:71 харьцаатай ялалт байгуулжээ. “Монтепаши”-гаас Бо Маккалебб 22 оноо авч, багаа тэргүүлсэн байна.

А хэсэгт Туркийн “Фенербахче Уолкер” талбай дээрээ Испанийн “Каха Лаборал” багийг хүлээн авч тоглосон. Хэдийгээр талбайн эздээс гарааны тоглогчид нь жигд байсан ч “Лаборал” багийн Мирза Телетович, Пабло Прижиони нар довтолгоонд гайхалтай байснаар тус бүр 21 оноо авч, улмаар баг нь 69:66 харьцаатай ялалт байгуулжээ. Энэ жилээс Евролигт оролцох болсон Италийн “Бэннэт Канту” баг өөрийнхөө талбайд улирлаа нээсэн. Тэдний эхний өрсөлдөгч нь Францын “Нанси” клуб байсан юм. “Канту” хэдийгээр Евролигийн туршлага багатай ч 80:69 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, илт илүүрхсэн тоглолт гаргажээ. Гэхдээ энэ орой талбайн давуу байдлаа хадгалж чадсан цор ганц баг нь тэд болон хувирсан. Сүүлийн тоглолтод Польшийн “Ассеко Проком” 72:76 харьцаатай “Галатасарай” багт хожигдсон байна. Тэд мөн л талбай дээрээ тоглосон ч ялалт авч амжаагүй байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж