Ханойн зах зээл аюулд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Ханойн зах зээл аюулд оржээ

Вьетнамын гадаад валютын зах зээл аюулд ороод байгаа аж. Ханойн эрх баригчид инфляци өсөх, мөнгөн тэмдэгтийн ханшийг унахгүй байх арга зам хайж эхэлжээ.

Вьетнамын валютын арилжаалагчид болон алт, алтан эдлэлийн дэлгүүрүүд Засгийн газраас явуулж буй хатуу арга хэмжээнээс айсандаа ам.доллараар гүйлгээ хийхээ больжээ.

Засгийн газар нь хар захын мөнгөний урсгалыг хязгаарлаж үндэсний мөнгөн тэмдэгт донгийн ханшийг валютын ханшид ойртуулахыг хичээж байна.

Өнгөрсөн пүрэв гаригт Вьетнамын Төв банк хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн аж. Төв банк нь хүүгийн хэмжээг энэ оны хоёрдугаар сараас хойш гурав дахиа өсгөж байгаа нь энэ юм.

Ханойн алтны наймаачид өнгөрсөн даваа гаригаас эхлэн ам.доллар худалдан авч худалдаалахаа больсон гэж the Financial Times сонинд өгүүлжээ.

Вьетнамд донгийн ханш унаж эхэлмэгц хувьцаа эзэмшигчид алт, эсвэл ам.доллар худалдаж авдаг нь уламжлал болсон аж. Засгийн газар нь инфляцийг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авсан ч өнгөрсөн сараас донгийн ханш унаж эхэлсэн нь мөнгөний бодлогыг чангатгах арга зам хайхад хүргэжээ. Вьетнамын Засгийн газар болон Төв банк сүүлийн хэдэн жилийн турш хүүгийн хэмжээг хамгийн бага хэмжээнд барьж, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд зээлийн бодлого барьж ирсэн аж. Энэ нь инфляцийг хөөрөгдөж, өнгөрсөн хоёрдугаар сард 12.3 хувьд хүргэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж