Кэлвин Клайны охин брэнд нэрээс залхжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Кэлвин Клайны охин брэнд нэрээс залхжээ

Кэлвин Клайны охин Марси “Newsweek” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ямар ч залуутай оронд орсон дотуур өмдөн дээр аавынх нь нэр байдаг нь алдартай загвар зохион бүтээгчийн охин байхын хамгийн хэцүү нь гэжээ. Телевизийн продюсер Марсиг төрсөн цагаас аавынх нь нэр хүнд, амжилт хүрээлж байсан ч Кэлвин Клайн гэдэг алдартай брэнд нэр түүнийг хаа ч явсан дагаж байдгаас залхсан гэнэ. Кэлвин Клайн нэрийг дэлхийн хамгийн алдартай брэнд болгосон дотуур хувцасны загварыг түүний хоёр дахь эхнэр Келли бүтээж байжээ.

Тэрбээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний эхнэр Келли энэ загварыг гаргахын тулд их хугацаа зарцуулсан. Хүмүүс ч үүнээс залхаагүй л байна. Би одоо ч түүний бүтээсэн дотуур өмдийг өмсдөг. Яагаад гэвэл би загварын өрсөлдөөнд бууж өгөхийг хүсэхгүй байна” гэж 69 настай загвар зохион бүтээгч ярьсан байна. Харин тэрбээр охиныхоо дээр хэлсэн үгэнд их эмзэглэж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж