Алт мөнгөний үнэ унаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Алт мөнгөний үнэ унаж байна

Газрын тос болон үнэт металлын ханшийг хөөргөж  буй Ливийн үймээнийг удирдагч Моаммар Каддафи эвээр шийднэ гэсэн цуу тарсантай зэрэгцэн алтны үнэ өсч байсан эрчээ алдаж, мөнгөний үнэ буурчээ.

Нью-Йоркын худалдааны бирж дээр алт нэг унци нь 7.30 ам доллараас 1,427.20 ам. долларт хүрч байгаа аж. Өнөөг хүртэл нэг унци алтны үнэ дээд тал нь 1437.20 ам доллар, хамгийн багадаа 1,423.60 ам долларт хүрч байжээ. Kitco"s gold index-ийн үзэж буйгаар алтны үнэ 2.90 ам доллараар буурсан аж.

Ажиглагчид нэг унци алтны үнэ 1,400-1,500 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж таамаглаж байгаа юм.

Мөнгөний үнэ ч мөн тогтмол байсан 35.66. ам долларын ханшнаасаа 21 центээр буурчээ. Он гарснаас хойш мөнгөний ханш 16.9 хувиар нэмэгдсэн нь ажиглагчдыг  уг метал хэтэрхий хурдан хол яваад байна уу даа гэж гайхахад хүргэсэн юм.
Америк долларын үнэт металтай харьцах индекс мөн нэмэгдэж, 76.77 ам долларт хүрч 0.4 хувиар нэмэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж