Спортын шинэ ордонг улсын төсөвт газар болгов

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Спортын шинэ ордонг улсын төсөвт газар болгов

Монголын спортын салбарын цөөн хэдэн бүтээн байгуулалтын нэг гэж болох Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонг улсын төсөвт үйлдвэрийн газар болгохоор Засгийн газар шийдвэрлэлээ. Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дээрх шийдвэр гаргасан бөгөөд Спортын шинэ ордноос гадна Булган аймгийн Хангал суманд байх Спорт бэлтгэлийн төвийг мөн үндэсний шигшээ багийн болон спортын өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл дасгалжуулалтыг хангах үүрэгтэй “Спортын бэлтгэл, сургалтын төв” улсын төсөвт үйлдвэр газар болгохоор шийдвэрлэсэн байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж