Хятад сургуульд ногоон алчуур зүүлгэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Хятад сургуульд ногоон алчуур зүүлгэхийг хориглов

Хятадын дунд сургуульд сурлагаар хоцрогдсон эсвэл сахилгын алдаа гаргасан сурагчдад шийтгэл болгож ногоон алчуур зүүлгэдэг байсныг хоригложээ.  Шийтгэлтэй сурагчид ногоон, жирийн сурагчид Хятадын коммунист залуу пионерын улаан алчуур зүүдэг аж. Багш нар ийм ялгаа нь сурагчдад өөрийгөө хөгжүүлэх урам зориг өгнө гэж үзэж байсан бол эцэг эхчүүд үүнийг ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр гэж шүүмжилсэн юм. Эцэг эхчүүд болон интернэт хэрэглэгчдийн зүгээс хатуу шүүмлэлтэй тулгарсан Хятадын боловсролын байгууллагын тэргүүд Вей янг дүүргийн дунд сургуулиудад дээрх журмыг өөрчлөх шийдвэр гаргасан байна.  Хятадын интернэт сайтаар явуулсан санал асуулгаар интернэт хэрэглэгч эцэг эхчүүдийн 98 хувь нь сурагчдад шийтгэлийн ногоон алчуур зүүлгэхийг эсэргүүцжээ. Вей янг дүүргийн дунд сургуулийн нэгэн сурагч "Бусад сурагчид улааныг зүүж байхад би шийтгэлийн ногоон алчуур зүүх ёстой болдог нь надад хэцүү байсан. Ногоон алчууранд би үнэхээр дургүй. Гэхдээ би үүнийг зүүхгүй бол багш нарт загнуулдаг” гэж ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж