Соёлын ордныг театр болгох шийдвэрийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Соёлын ордныг театр болгох шийдвэрийг цуцалжээ

Хан-Уул дүүрэгт орших, 75 жилийн түүхтэй “Ажилчны соёлын ордон”-ыг өргөжүүлэх шийдвэрийг Боловсрол, соёл шинжлэх ухаан сайд гаргаад сар болоогүй байхад нийслэлийн Засаг дарга соёлын ордныг театр болгон өөрчлөх шийдвэр гаргасныг Хан-Уул дүүргийн соёлын ордныхон эсэргүүцэж байсан юм. Тэгвэл өчигдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, Соёлын ордныг театр болгох эсэх асуудлыг хэлэлцсэн байна.  90 оноос хойш урлагт хөрөнгө оруулдаг хүнгүй болж, энэ жишгээр “Ажилчны соёлын ордон” хаалгаа барьсан байдаг. Сүүлд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр хөрөнгө оруулалт хийж, хуучин “Ажилчны соёлын ордон” өнгө төрхөө өөрчилсөн юм. Харин саяхнаас нийслэлийн Соёл, урлагийн газар болоод Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын шийдвэрээр ХУД-ийн Соёлын төвийг ордон болгож өртөтгөх тухай яригдаж байтал шийдвэр гараад сар болоогүй байхад нийслэлийн Засаг дарга Соёлын ордныг Хүүхэд, залуучуудын театр болгох тухай өөр шийдвэр гаргажээ. Ямартай ч маргаантай байгаа энэ асуудлыг нийслэлийн ИТХ өчигдөр хэлэлцээд, Соёлын ордныг театр болгох шийдвэрийг цуцлахаар болж,

Шийдвэрийг Хан-Уул дүүргийн Соёлын ордны удирдлагуудад танилцуулжээ.

Эх сурвалж: Eagle TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж