
Өнөөдөр “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” кино нээлтээ хийнэ. Нээлтийн ёслол “Өргөө” кино театрт 18 цагаас болох бол “Тэнгис”-т 19 цаг 30 минутаас эхлэх аж. Мэргэжилт нэгтгүүдийн зүгээс өндөр үнэлгээ авч, жинхэнэ уран бүтээлийн төлөө “шатаж” яваа Монголын киноны халуун ам бүлийг гайхшралд оруулаад байгаа уг киноны нээлтэд “90 сая”-ын Гансүх өөрөө оролцох сурагтай.
Түүнчлэн урлаг, улс төрийн нэр хүндтэй зочид оролцохын зэрэгцээ хоёр театрт зэрэг нээлтээ хийж байгаагаараа онцлог ажээ. Иймд өнөөдрөөс эхлэн үзэгч танд “90 сая”-ын Гансүхийн амьдралын үнэн түүхийг сонсч, алдаа, онооны дэнсэн дунд хүн хэрхэн зөв амьдрах вэ гэдэг тэр эрэлд хариулт олохыг хүсвэл та “Бодлы_н хулгайч” кинотой хамт байгаарай.
М.Урин