
Киноны гол дүрд Т.Эрдэнэбаяр буюу олны мэддэгээр Дэндэв, Гавьяат жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “DOZ entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр, жүжигчин Клаффк, С.Уудам зэрэг нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ. Кинонд чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна бүх Хятадыг уяраасан "Авъяаслаг Хятадууд-2011" шоуны гуравдугаар байрын шагналт С.Уудам хүү тоглосон байна.
“DOZ entertainment” студийнхэн “Хөх толбот хүмүүс” киноны зураг авалтаа өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн. Киноны 20 орчим хувийн зураг авалтыг Төв аймгийн Молцог элс, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Говь шанх-4” наадмын үеэр очиж авсан бол харин өнгөрсөн наймдугаар сард киноныхоо 80 орчим хувийн зураг авалтыг ХБНГУ-ын нийслэл Берлин хот, Францын нийслэл Парис хотноо амжилттай авч дуусгасан юм.
Тун удахгүй “Хөх толбот хүмүүс” киноны уран бүтээлчид дэлхийн киноны өлгий орон Парист киноныхоо нээлтээ хийхээр зорих юм. Харин эх орондоо арваннэгдүгээр сард “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрын дэлгэцнээ эл киноныхоо нээлтийг хийхээр төлөвлөжээ.
“Хөх толбот хүмүүс” кино Европын орнуудаар гарах хуваарийг толилуулья.
Аравдугаар сарын 29-нд-Франц, Парис хотноо нээлтийн ажиллагаа болно
Аравдугаар сарын 30-нд-Франц, Реннис хот
Арваннэгдүгээр сарын 3-нд-Холланд
Арваннэгдүгээр сарын 4-нд Бельги, Антверпен хот
Арваннэгдүгээр сарын 5-нд Швейцарь, Женев хот
Арваннэгдүгээр сарын 6-нд Швейцарь, Цюрех хот
Арваннэгдүгээр сарын 10-нд Австри, Линз хот
Арваннэгдүгээр сарын 11-нд Чех, Пардубиц хот
Арваннэгдүгээр сарын 12-нд Герман, Берлин хот
Арваннэгдүгээр сарын 13-нд Швед улсад тус тус толилуулах юм байна.