“Кармина Бурана” дуурийн театрын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

“Кармина Бурана” дуурийн театрын тайзнаа

Карл Орфийн “Кармина бурана” Монголын тайзнаа эгшиглэх гэж байна. XIII зуны үеийн уран зохиолын дурсгалт бичгийн хэсгээс сэдэвлэсэн гоцлол дуучид, найрал дуу, найрал хөгжимд зориулсан тайзны кантат юм. Энэхүү бүтээлийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх арваннэгдүгээр сарын хөтөлбөртөө оруулжээ. “Кармина бурана” нь оршил, төгсгөл, занги 25 хэсгээс бүрдэнэ. “Кармина Бурана” тайзны кантатыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх симфони найрал хөгжмийн удирдан, УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, дуучин Б.Эрдэнэтуяа, Ч.Түмэндэмбэрэл, А.Сайнбаяр, Ч.Энхтайван нар гоцлон УДБЭТ, ЦДБЭЧ, ХБК-ийн найрал дуучид Монголын тайзнаа амилуулах юм.

1937 онд бичигдсэн энэ бүтээл хөг, аялгуу, зохиомжийн хувьд эртний Миф, Бавар үндэстний онцгой аялга, хэм хэмнэл дээр үндэслэн тухайн үеийн баруун европийн хөгжмийн театрын шинэчлэлд тодорхой шийдвэрлэх нөлөөг үзүүлж чадсан нь өнөөг хүртэл дэлхийн тайзнаа тоглогдсоор байгаа юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж