НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас Монгол Улсад зориулж 1.9 сая ам.долларын тусламж үзүүлсэн байна. Түүнийг малын сэг зэмийг устгах болон энэ ажилд гар бие оролцсон малчдыг цалинжуулахад зарцуулах аж. Ингэхдээ 1.9 сая ам.долларыг Дундговь, Ховд, Өвөрхангай аймгуудад төвлөрүүлэн зарцуулахаар төлөвлөж, эхнээсээ ажил хийгдэж эхэлжээ. Гэтэл үүнтэй зэрэгцэн Хаан банкнаас малчдыг цалинжуулан малын сэг зэмийг устгаж эхэлсэн тухай PR-ыг мөн давхар хийх болсон нь цас зуднаар далимдуулж, өөрсдийгөө рекламдах гэсэн арга хэлбэр болон хувирч буйг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Улсын Онцгой комиссын хуралдаанд оролцохдоо анхаарууллаа. Хэрвээ Хаан банк малчдад тустай ажил хийж байгаа бол түүнийгээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа аймагтай давхардуулалгүй хийх хэрэгтэй байна гэдгийг онцлон хэлсэн юм.
Г.Дарь