Хиллари Клинтон Афганистанд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Афганистанд айлчилж байна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны төлөвлөөгүй айчлал Афганистанд үргэлжилж байна.  Хиллари Клинтон өчигдөр орой Ливи дэх айлчлалаа дуусгаж, өнөөдөр Афганистанд очжээ. АНУ-ын Засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар Хиллари Клинтон өнөөдөр Афганы Ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзах гэнэ. Төрийн нарийн бичгийн дарга, Хамид Карзай нар Афганистан болон Пакистаны хоорондох харилцааны талаар хэлэлцэх бололтой. Хиллари Клинтоны Ливи дэх айлчлал хурандаа Муаммар Каддафийн дэглэм унаснаас хойш анхны дээд хэмжээний уулзалт болсон юм. Афганистан дахь АНУ-ын цэргийн хүч 2014 он гэхэд тус улсын эвслийн хүчнийхэнд аюулгүй байдлыг хамгаалах эрхийг шилжүүлэх ажээ. АНУ өнгөрсөн жил Талибаны алан хядагчдын халдлагыг зогсоохоор Афганистанд нэмж 33,000 цэргийг илгээсэн юм байна.
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж