УБЕГ бямбад нээлттэй ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

УБЕГ бямбад нээлттэй ажиллана

УБЕГ-ын газрын харъяа Эд хөрөнгө, Хуулийн этгээд, Иргэний бvртгэл, Нийслэлийн бvртгэлийн газар болон бусад нэгж, тасгууд энэ сарын  12-ны өдөр буюу Бямба гарагт ээлжит Нээлттэй өдөрлөгөө зохион явуулах гэж байна. Уг өдрийн арга хэмжээг тус газрын Бүртгэлийн хяналтын газраас зохион явуулж,  бүтэн өдрийн турш иргэдийн санал гомдлыг сонсож баримт бичгийн зөрчил болоод хадгалалт хамгаалалт, эзэмшлийн талаар мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх  аж. Мөн иргэн, аж ахуй нэгж, үл хөдлөхийн бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг хүргэх юм байна.

Энэ өдөр тус газрынхан  гэр бүлийн байдлын,  төрсний, үрчилсний, овог нэр нэр өөрчилсний, гэрлэсэн болон гэрлэлт цуцалсны зэрэг найман  төрлийн архивын лавлагаа,   хүүхдийн хавсралт үнэмлэх олгож,  гадаад паспорт , түүний  хүчинтэй хугацааг сунган, хориг тавих,  иргэний бүртгэлд мэдээлэл нь ороогүй иргэдийг мэдээллийн санд оруулах, баримт бичгийн зөрчилтэй иргэний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх,  иргэдийн газар өмчлөх эрхээ улсын бvртгэлд бvртгvvлэхээр гаргасан мэдvvлгийг хvлээн авах, vл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ  олгох зэрэг  vйлчилгээг нэг цэгээс  нээлттэй үзүүлэх юм байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж