
“Азийн хүүхдүүд-V” наадмын үйл ажиллагаанд ОХУ-ын ерөнхийлөгч ч өндөр ач холбогдол өгч байгаа юм. Анхдугаар наадмаа Орчин үеийн олимпийн хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан 1996 онд ОХУ-ын Якутск хотноо явуулсан бол тав дахь наадмыг 2012 оны долдугаар сарын 4-16-нд Олон улсын олимпийн хорооны ивээл дор Якутск, Мирный, Нерюнгри хотуудад явуулах гэж байна. Өмнөх наадмуудад Азийн 20 орон, Оросын 27 бүс нутгийн 5000 гаруй өсвөр тамирчид дунджаар оролцсон түүхтэй. Спортын 20 төрлөөр явагдах “Азийн хүүхдүүд-V”-ын хөтөлбөрт усанд сэлэлт, самбо бөхийн төрөл шинээр нэмэгдэх гэнэ.
“Спортын шуудан” сонин