Мини сагсан бөмбөгийн АШТ болно

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Мини сагсан бөмбөгийн АШТ болно

Ерөнхий боловсролын сургуулийн 13 хүртэлх насны сурагчдын “Sprite Cup” мини сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэмцээн энэ сарын 25-30-нд Спортын төв ордон, Хан-Уул дүүргийн спорт зааланд болох аж. Тэмцээнд зөвхөн ЕБС-ийн 1998 оноос хойш төрсөн охид, хөвгүүд оролцох бөгөөд бие даасан сагсан бөмбөгийн клуб, спорт хороонд харьяалагддаг баг тэмцээнд оролцохгүй аж. Тэмцээнд оролцох баг тус бүрийн хураамж 40 мянган төгрөг юм. Урьдчилсан, хагас ба шигшээ тоглолтууд дөрвөн үеэр, үе тус бүр зургаан минутын хугацаатай үргэлжлэх ажээ.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88105454 /Д.Уртнасан/ утсаар лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж