Олимпийн аваргыг 500 мянган ам.доллараар байлна

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргыг 500 мянган ам.доллараар байлна

Оросын бөхийн төрлүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Омар Муртузалиев өнгөрсөн есдүгээр сард Туркийн Стамбул хотод болсон ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд түрүүлсэн Замира Рахмановаг хүлээн авч уулзаад амласан ёсоороо 100 мянган ам.долларын шагнал гардууллаа.

ОБТХ-нд эмэгтэй чөлөөт бөхийн асуудал хариуцдаг тэргүүн дэд ерөнхийлөгч О.Муртузалиев уулзалтын үеэр ярихдаа “Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 2004 онд олимпийн наадмын хөтөлбөрт орсон, тэр цагаас хойш оросын бүсгүйчүүдээс Гузель Манюрова, Алёна Карташова хоёр л мөнгөн медаль хүртээд байна, одоо аваргатай болох цаг болсон, тийм учраас “Лондон-2012” түрүүлсэн эмэгтэй бөхөд 500 мянган ам.долларын шагнал олгохоо амлаж байна. Энэ бол Засгийн газар, орон нутгаас олгох шагналаас тусдаа юм, гэхдээ том мөнгө амжилтын түлхүүр биш, харин барилдааны гоц өндөр техник, ухаалаг тактик, ялах мятаршгүй тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр л амжилтын баталгаа, түүн дээр дасгалжуулагч нараас тамирчдаа гол тэмцээнд нь өндөр бэлтгэлтэй оролцуулах ур чадвар чухал үүрэгтэй шүү” хэмээн онцлон дурджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж