Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Обамагийн өрсөлдөгч

Энэ долоо хоногт олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа сонирхолтой гурван хүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Хэрэв Америкийн сон­гууль өнөөдөр явагдсан бол Бүгд найрамдах намын гишүүн, хар арьстан Хер­ман Кейн 43 хувийн санал авч 41 хувийн саналтай байгаа Барак Обамаг дий­лэхээр байна гэж санал асуулгынхаа дүнг хэвлэсэн “Rasmussen Reports” ком­панийн сайт өгүүлжээ.

Хоёр үндсэн намын гишүүд бус хүмүүс Кейнд Обамагаас 19 хувийн илүү санал өгсөн, мөн тэрээр 40-өөс дээш насныхны дунд нэр хүнд сайн байна. Харин залуус Обамаг дэмжжээ.

Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай  Массачусетсийн экс захирагч Митт Ромни (41 : 43), Техасийн захирагч  Рик Перри (35 : 49) нар Обамагаас дор санал авахаар байгаа юм. Кейн NBC News ба The Wall Street Journal хоёрын санал асуулгаар ч Бүгд найрамдах намдаа нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн болжээ. Тэрбээр намынхаа консерватив жигүүрт ихээхэн алдартай байгаа гэнэ.

Чиччолина тэтгэврээ хөөцөлдөж байна

Эмэгтэйчүүдийн зуун  богино түүний дотроос порно одынх бүр ч богино. Унгар гаралтай, порно од, италиар “тэврэлт” гэж хэлэгдэх Чиччолина нэрээр алдаршсан Илона Сталлер тэтгэврээ хөөцөлдөөд эхэлжээ. Голчлон Италид амьдардаг порно од сар хагасын дараа тэтгэврийн 60 насандаа хүрнэ. Гэтэл түүний тэтгэврийн талаар хэвлэл шуугиж эхэлжээ. Илона  Италийн улс төрийн зүтгэлтнүүдэд олгодог жилийн 40 мянган евроны нэмэгдлийг авах ёстой гэж үзэж байна.

Чиччолина  60 насны ойгоо арваннэгдүгээр сарын 26-нд тэмдэглэнэ. Харин тэрээр Италийн халамжийн байгууллагуудад өнгөрсөн зууны наяад оны сүүлчээр парламентын гишүүн байснаа сануулах ажиллагаагаа аль эрт эхэлжээ. Парламентад сонгуультай байсныхаа хувьд тэрээр жилийн 40 мянгын нэмэлт, олон нийтийн тээврээр үнэгүй  зорчих, жилдээ онгоц ба галт тэргээр нэг удаа үнэгүй явах эрх эдэлдэг Италийн улс төрийн зүтгэлтнүүдийн эрхийг эдлэх ёстой гэсэн байв. Энэ асуулгаар Италийн хэвлэл мэдээллээр тэр эмэгтэйн ил задгай үзэсгэлэн Италид юу авчирсан бэ гэх маргааныг өрнүүлж байна.

Чиччолина өөрөө Дантегийн эх орны өмнө бүтээсэн идэвх зүтгэлийнхээ талаар ярихдаа Радикал намын депутатаар (1987-1992 ) идэвхтэй ажиллаж, 12 хуулийн төсөл өргөн барьсан гэж сануулж байгаа. Өнөөгийн хямралтай үед , төсвийн илүү зардал гаргахгүйн төлөө байгаа хүмүүс уг төслүүд нь бүгд сексийн эрх чөлөөний талаар байсан бөгөөд ганц нь ч батлагдаагүйг хэлж байгаа. Энэ нь Илонаг нэг их зовоохгүй байна. Түүгээр ч барахгүй тэрээр улс төрийн зүтгэлтний хангамжаас гадна бүхий л насаараа энх тайвны төлөө тэмцэж ирсэн учир Итали түүнийг Энх тайвны ямар нэгэн шагналд дэвшүүлэх хэрэгтэй хэмээн тэрээр шаарджээ.

Радикал намын экс-депутат Ирак Кувейтад довтолсон 1991 онд Саддам Хусейнд “Энх тайвны төлөө сексээр солилцоо хийх” гэсэн тусгай саналыг явуулж байсан гэв. Тэр нь дайн гаргуулахгүйгээр барахгүй Саддам Хусейнийг дүүжлүүрээс аврах байсан гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Бухарестад 2006 онд зохиогдсон эротик наадам дээр Чиччолина “Аль-Каидагийн” тэргүүн бин Ладенд секс санал болгон оронд нь зэвсгээ хураалгах санал тавьжээ. Гэтэл түүний саналыг хүлээн аваагүйгээс бин Ладен амиараа хохирсон гэж тэрээр үзэж байгаа юм.

Түүний хөдөлмөрийн намтар нь 13 настайгаас эхэлсэн гэдэг. Илона 1951 онд Будапештад төрсөн бөгөөд хойд эцэг нь ГХЯ-нд ажилтай, эх нь эх баригч байжээ. Эхлээд тэрээр анагаахаар суралцаж байгаад дараа нь археологи сонирхох болов. Дараа нь Унгарын загварын M.T.I. агентлагтай 1964 онд гэрээ байгуулжээ. Уг агентлаг Европын зах зээлд супер модель бэлтгэдэг байв. Тэрээр итали нөхрөөсөө салж 1991 онд Америкийн зураач Жефф Кунстай гэрлэн хэсэг хугацаанд АНУ-д амьдарчээ. Нөхөр нь “Чиччолинатай хайр ургуулах” гэсэн ганцхан сэдвээр түүнийг зурж, барьж байв. Эхэндээ энэ бизнес нь нэлээд гүйлгээтэй байв. Чиччолина өөрийн намрын Per amore e per forza номондоо тэд гэр бүлийн бизнесийнхээ хямралын улмаас хоёр тийш болсон гэжээ. Дараа нь хүүхдээ авах талаар эцэгтэй нь ихээхэн дуулиантай шүүхдсэн. Эцэг нь хүүгээ “эх захаа алдсан эхээс” нь салган авсан юм. Порно жүжигчний карьераа дуусгаад Чиччолина улс төрд дахин орох гэж үзэв. 2002 онд тэрээр Унгарын парламетад нэрээ дэвшүүлэв. Кампаниа тэр ямар чиглэлийн нам гэдгээ хөхөө нүцгэлэн харуулна гэдгээр эхэлсэн юм. Зүүний нам гэж харуулан зүүн хөхөө нүцгэлэх гэсэн нь тэр байв. Депутат болсон бол Будапештийн ажилчны районы тэнүүлчид, тэтгэврийнхний асуудлыг шийднэ гэсэн боловч нэрээ дэвшүүлэх саналаа ч авч чадаагүй юм. Дараа нь Италид ирээд Милан хотын даргын сонгуульд өрсөлдөх гэв. Тэр сонгуулийн уриа нь “Миланыг сэрэлтэй хот болгое” гэсэн үг байлаа.

Борис Жонсон рекламны золиос

Хүний амьдралын эх­ний хэсэг нь нэр төр олох, сүүлийн хэсэг нь тэр нэр төр дээрээ ажиллах гэж ярьдаг. Үүнийг Лондон хотын 47 настай захирагч өөр дээрээ үзлээ. Лондоны Кэмдон дүү­рэгт  “Араар тавих нь танд баталгаатай. Таны хэрхэн харагдах нь энд падгүй!” гэсэн бичигтэй билборд өлгөгдөн Жонсон тэдний үйлчлүүлэгчдийн шилдэг жишиг хэмээн рекламджээ.

Ер нь бол Лондоны захирагч үлгэр жишээч нөхөр, хоёр дахь удаагаа гэрлэсэн дөрвөн хүүхэдтэй. Гэхдээ британи хэвлэл байн байн түүнийг эхнэрийнхээ араар тавьдаг гэж буруутгадаг. Тэд 2004 онд сэтгүүлч Петронелла Уайатт гэдэг эмэгтэйтэй, 2006 онд Анна Фазакерли гэдэг бас нэг  сэтгүүлчтэй явалдлаа хэмээн бичиж байлаа. Саяхан Лондоны хэвлэл уран барилгачин Хелен Макинтайрын охиныг Жонсоны хүүхэд гэв. Ямар ч тохиолдолд мэр гэр бүлийн тогтворгүй байдлын бэлгэдэл болохыг хүсэхгүй учир шүүхэд хандахаар болжээ.


Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж