Израилийн тагнуулчийг 81 египет хоригдлоор солино

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Израилийн тагнуулчийг 81 египет хоригдлоор солино

Каирын шоронд хоригдож байгаа Израилийн тагнуулч гэгдэх Илан Грапелийг (Ilan Grapel) Израилийн шоронд хоригдож буй 81 египетээр солих тохиролцоонд хүрээд байгааг тус орны эрх баригчид батлав. Израилийн эрх баригчдын үндэсний радиогоор хийсэн мэдэгдэлд энэ талаар өгүүлжээ.

Өмнө нь солилцоо хийгдэх гэж байгаа тухай “Аль-Ахрам” сонин Египетийн хүчний байгууллагаас авсан мэдээндээ тулгуурлан бичсэн байна. Сонины мэдээгээр солилцоо хийх гэж байгаа насанд хүрээгүй гурван хүүхэд болон 32 хүнд ялыг нь сонсгоогүй ба бусад нь ялаа эдлэж байгаа ажээ. Хүн амийн хэрэг, мансууруулах бодис болон зэвсгийн наймаа хийсэн зэрэг ялыг тэд сонсчээ.

Израилийн ба Америкийн давхар иргэншилтэй Грапель зургадугаар сарын 24-нд баривчлагдсан бөгөөд түүнийг Израилийн талд тагнуул хийсэн мөн хоёрдугаар сарын хувьсгалын үеэр залуусыг цэргийнхний эсрэг мөргөлдөөнд турхирсан хэмээн буруутгаж байна. Египетийн цэргийнхнийг хөнөөсөндөө Израиль уучлалт гуйсан, мөн Гилад Шалитийг чөлөөлүүлэхэд Египет амжилттай зуучилсан  зэрэг нь энэ тохиролцоонд хүрэх суурь нь болсон бололтой.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж