Сонирхлын зөрчлийн хуулийг хэлэлцэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчлийн хуулийг хэлэлцэхээр боллоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд уг хуулийн төслийг “УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй” хэмээн олонхийн саналаар дэмжсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн төслөөс “нийтийн алба” гэх нь хүчин төгөлдөр үйлчилж буй бусад хуулиудаас ялгаатай бичилт хийгдэх нь гэж үзээд хасах санал гаргажээ. Мөн “Засгийн газар нь УИХ-тай нэг байранд байрлахгүй байх тухай” заалтыг ч одоогийн нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд хассан байна. Хуралдааны үеэр энэхүү хуулийн төслийг буцаах санал гарсан хэдий ч ямартаа ч хэлэлцээд, ажлын хэсэг байгуулан боловсруулалт хийж, ажлыг урагшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж