
Тэмцээний 13-аас доош насны ангилалд 4, U-15 ангилалд 6, U-17 ангилалд 7, харин 18-аас дээш насны ангилалд 9 баг оролцсон бөгөөд хамгийн залуу оролцогч нь “Эрчим” багийн 11 настай тоглогч Х.Рэгзэдмаа, харин хамгийн ахмад тоглогч нь “Хад” багийн 38 настай Ц.Ганбат нар байлаа.
U-13 насны ангилалд:
Алт: Ц.Ганболд дасгалжуулагчтай “Соёмбын барсууд”
Мөнгө: Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Сод титэм”
U-15 насны ангилалд:
Алт: Д.Чулуунболд дасгалжуулагчтай “UB United”
Мөнгө: Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Сод титэм”
Хүрэл: Б.Зориг дасгалжуулагчтай “Багануур”
U-17 насны ангилалд:
Алт: Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Сод титэм”
Мөнгө: Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим”
Хүрэл: Н.Мөнхтуяа дасгалжуулагчтай “Сүхбаатар”
18-аас дээш насны ангилалд:
Алт: Б.Мөнхжаргал дасгалжуулагчтай “Хад”
Мөнгө: Б.Бадамсэд дасгалжуулагчтай “МУБИС-2”
Хүрэл: Д.Анхбаяр дасгалжуулагчтай “МУБИС-1”