“City Cup-2011” боулингийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

“City Cup-2011” боулингийн тэмцээн болно

Монголын боулинг сонирхогчдын холбооноос нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Big Entertainment” компанитай хамтран боулингийн аварга шалгаруулах “City Cup-2011” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ жил гурав дахь жилдээ зохиогдох гэж буй тус тэмцээн энэ сарын 22, 23-нд “Big Bowling” төвд болох ба эхний шатнаас шалгарсан шилдэг 16 баг аравдугаар сарын 29-нд болох финалын шатанд өрсөлдөх юм. Нэг баг таван хүний бүрэлдэхүүнтэй байх ба сэлгээний хоёр тоглогчтой байж болно. Одоогоор 50 байгууллагын 250 гаруй боулинг сонирхогчид “City Cup-2011” тэмцээнд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа гэнэ. Тэмцээний шагналын сан 10 сая төгрөг бөгөөд түрүү багийг тодруулахаас гадна шилдгийн шилдэг тамирчдыг шалгаруулж, урамшуулах юм байна.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Кореа Стандарт” компаниас гадна “Юнител”, “ADIDAS” брэндийн дистрибьютер “BTF” компаниуд хамтран ажиллаж байна.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Big Bowling” төвийн 11340808 утаснаас лавлах боломжтойг дашрамд дуулгая.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж