
Энэ удаа Замын-Үүд сум нь туулай жилийн анхны сумын хөгжлийн баримт бичигтэй болгох ажлыг тус олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна. Сумын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг гүйцэтгэхэд арга зүйн дэмжлэг, сургалт, зөвлөгөөг хөтөлбөр, зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу 02 дугаар сарын 26-аас 03 дугаар сарын 02-нд ЗДТГ, тус суман дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын байранд явуулав. Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнд “Мерси Кор” ОУ-ын байгууллагын зөвлөх багш Маналжав, Мерси корын Дорноговь аймаг дахь төлөөлөгч н.Баянжаргал, орон нутгийн Зөвлөх-сургагч багш Б.Баярмаа нар хамтран ажиллалаа. Зөвлөгөө өгөх үйл ажиллагаа нь бүхэлдээ сумын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай арга зүйг оролцогчдод эзэмшүүлэхэд чиглэгдсэн болно. 2009 онд Сайншанд сум, 2010 онд Айраг, Иххэт, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл сумд сумын хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан ажиллаж байгаа билээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сум Мерси Кор ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр 2011 онд сумын хөгжлийнхөө урт хугацааны төлөвлөгөөг боловсруулахаар харилцан тохиролцож байгуулсан санамж бичгийн дагуу арга зүйн эхний сургалт, зөвлөх үйлчилгээг авахаар хүсэлт гаргасан бөгөөд Замын-Үүд сум нь ЭЗХТ боловсруулах Ажлын хэсэг, Төлөвлөлт, хяналтын хороог байгуулсан бөгөөд сумын удирдлагын түвшинд уг асуудалд ач холбогдол өгч зохих бэлтгэл хийж гүйцэтгэсэн байна.
Сургалт, зөвлөгөөний явцад Ажлын хэсэг, Төлөвлөлт, хяналтын хорооны хийж гүйцэтгэх ажлын хүрээг тодорхойлж арга зүйн семинар, эхний нээлттэй хэлэлцүүлэг, БО-ны судалгаа, сумын ерөнхий чадавхийн судалгаанд үндэслэн урьдчилсан үнэлгээг хийх, төлөвлөгөө боловсруулах ажлын хугацааны графикийг гаргах зэрэг ажлыг хийж гүйцэтгэв. Үүнийхээ үндсэн дээр дээрх сумдын 2011-2021 оны хөгжлийн алсын хараа, зорилго, зорилтууд болон зарим гол төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлов. Олон нийтийн хэлэлцүүлэгт нийтдээ 71 хүн оролцлоо. Энэхүү зөвлөх үйлчилгээний явцад дараах дүгнэлтийг хийжээ.
Үүнд:
• Сургалт, зөвлөгөө цаг үедээ тохирсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
• Сургалт, зөвлөгөөнд сумын зарим удирдлага, холбогдох хүмүүс идэвхтэй оролцож хамтран ажиллалаа,
• Сумын эдийн хөгжлийн төлөвлөгөөг иж бүрэн цогцолбороор боловсруулах ажлын эхлэл боломжийн хэмжээнд тавигдлаа,