
Баянхонгор аймагт байгалийн үзэсгэлэнтэй газрууд олон байдаг түүний дотор палеонтологийн хосгүй ховор сонин олдвор бүхий Бүгийн хоолой, Ногоон цав, Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн түүх, соёлын дурсгалыг агуулсан Цагаан агуй, Чин Сүжигт Номун Ханы хүрээ, Галуутын хавцал, Шаргалжуутын рашаан зэрэг олон сонирхолтой газрууд байхын зэрэгцээ уул нуруу, тал хөндий зэрэг байгалийн үзэсгэлэн төгөлдөр гол нуур, рашаан, цав толгод, түүхэн дурсгалт газрууд, хадны сүг зураг, эртний бичээс, буган ба хүн чулуун хөшөө, чулуун зэвсгийн бууц, суурин дархны газрууд, хүрээ болон сүм хийд бий. Мөн дархан цаазат, байгалийн цогцолборт газрууд болон ховор амьтан, ургамлыг нэрлэж болох юм. Сумдын маршрутуудыг гаргаснаар аймагт ирж байгаа дотоод гадаадын жуулчдын сонирхолыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн газрууд нэмэгдээд зогсохгүй дотоодын аялал жуулчлал хөгжих шинэ алхам бий болж байгаа юм.