Кикбоксчид завгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Кикбоксчид завгүй байна

Хонконгийн “Ванчай” цэнгэлдэх хүрээлэнд болох “Либожэн” мэргэжлийн кикбоксын халз тулаанд Монголын тулаанчид оролцохоор бэлтгэлээ базааж байна. Уг тэмцээн ирэх сарын 4-нд болох бөгөөд эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Халиун, эрэгтэйчүүдээс 51 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн, 64 кг-д Ч.Шижир-Эрдэнэ, 65 кг-д 2011 оны дэлхийн аварга Ө.Төрбаяр дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлага дор оролцоно. Дээрх тамирчид өмнө Тайланд улсад болсон кикбоксын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм. Тэгвэл залуу тулаанчдаас Ц.Батболд мутай боксын төрлөөр Бээжинд тулалдах гэж байна.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж