Л.Отгонбаяр хагас марафоны төрөлд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаяр хагас марафоны төрөлд түрүүлэв

Дэлхийн топ зэрэглэлийн тэмцээнд багтдаг Бээжингийн марафонд манай тамирчид амжилттай оролцоод ирлээ. Олимпийн эрх олгодог уг тэмцээнд уламжлал ёсоор Кенийн гүйгчид илүүрхэн алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болов. Харин эх орноо төлөөлөн оролцсон олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од хоёр цаг 14 минут 39 секундын амжилтаар зургадугаар байр эзэлж олимпийн эрхээ баталгаажууллаа. Бээжингийн марафонд 10 мянга гаруй тамирчин оролцсон байна. Сонирхуулахад, Бээжингийн марафоны эхний наймд зургаан кени, нэг монгол, нэг этиоп тамирчин багтсан байна. Харин хагас марафоны төрөлд оролцсон олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр уг тэмцээнд түрүүлж алтан медаль хүртсэн бол Э.Батцэцэг мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. 

Эрэгтэй:

  1. Фрэнсис Кипроп Кипкорир (Кени) 2 цаг 09,00 минут
  2. Mугo Самуэль Мутури (Кени) 2:09:43 
  3. Барус Бенсон Кипчумба (Кени) 2:10:15
  4. Ворку Ражи Ассефа (Этиоф) 2:12:12 
  5. Kaмaис Питер Лотагор (Кени) 2:12:58 
  6. Бат-Очирын Сэр-Од (Монгол) 2:14:39 
  7. Toрoитич Харон Kиплимо (Кени) 2:14:45 
  8. Чероно Фредерик Черуйо (Кени) 2:15:42
“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж