Уран бүтээлчид ногоон хивснээ алхана

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Уран бүтээлчид ногоон хивснээ алхана

“Mongolian music video awards-2011” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 26-нд Соёлын төв өргөөнд болох юм. Энэ жилийн “Mongolian Music Video Awards 2011” наадмын гол онцлог нь Соёл, урлагийн салбарынхан болоод ирээдүй хойч үедээ органик байгаль орчинд амьдрах, органик бүтээгдэхүүн, хүнсийг хэрэглэх нь бидний ирээдүйн  хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой гэдгийг дэмжин, органик хөгжилд уриалан дуудаж байгаа юм. Иймд наадмын улаан хивсний ёслолыг ногоон хивсний ёслол болгон өөрчилж байгаа гэнэ. “Соёлын төв өргөө”-ний гадна зассан ногоон хивснээ залрах уран бүтээлчид зохион байгуулагчдын энэ саналыг ихэд дэмжиж байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж