Өсвөрийн ДАШТ-д 34 тамирчин мэдүүлгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Өсвөрийн ДАШТ-д 34 тамирчин мэдүүлгээ өгчээ

Өсвөрийн 100 буудалт даамчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болох гэж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Энэ сарын 30-нд эхлэх уг тэмцээнд Голланд, Герман, Украин, ОХУ, Казахстан, Латви, Монгол, БНХАУ, Узбекистан, Энэтхэг зэрэг 10 орны 34 тамирчин өрсөлдөх мэдүүлгээ өгчээ. Анх удаа эрэгтэй, эмэгтэй ангиллаар болж байгаа гэдгээрээ онцлог уг тэмцээнд манай улсаас 2011 оны улсын аварга, дэд мастер Б.Билэгт, Хүүхдийн спортын IV наадмын аварга, спортын мастер М.Бямбасүрэн, дэд мастер Ц.Отгонбилэг, Б.Чойсүрэн, охидын ангилалд 2011 оны өсвөр болон залуучуудын улсын аварга, спортын мастер М.Нямжаргал, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Ц.Энхцэцэг, дэд мастер А.Дашбаяр, А.Ичинхорлоо, мөн М.Шийрэвжамц, I зэргийн тамирчин А.Дөлгөөн нар оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж. Монголын даамчид өсвөрийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа юм.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж