Бүстэй барилдаанд багаараа мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Бүстэй барилдаанд багаараа мөнгөн медаль хүртлээ

Киргизстаны Бишкек хотноо энэ сарын 12-16-нд бүстэй барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Өмнө нь дэлхийн аваргаас нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын тамирчид энэ удаад эрэгтэй 14, эмэгтэй тав, нийт 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алт, таван хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдээс 62 кг-д н.Эрхбаяр, -100 кг-ын жинд Д.Анар, +100 кг-д А.Давааням нар алт, 68 кг-д М.Давааням, 74 кг-д н.Дагвадорж, -100 кг-ын жинд Г.Дашдаваа нар хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ. Эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын тамирчид багийн дүнгээр тэргүүлж, Узбекистаны баг гуравдугаар байрт шалгарсан байна.

Харин эмэгтэйчүүдээс 58 кг-ын жинд зодоглосон Ц.Цэрэннадмид, +78 кг-д Гавьяат тамирчин Д.Цэрэнханд нар хүрэл медалийн эзэд болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж