Аваргуудын лигийн гуравдугаар тойрог

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн гуравдугаар тойрог

Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн A, B, C, D хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд урд шөнө боллоо.

Авто гоолоор арвин А хэсэг

“Үхлийн” гэж нэрлэгдэж буй энэ хэсэгт Английн “Манчестер Сити” баг талбайдаа Испанийн “Вильярреал”-ыг хүлээн авч, 2:1-ийн харьцаатай “хожих ёстой баг нь байсан мэт” азаар гэмээр буулган авлаа. Тоглолтын дөрөв дэх минутад Кани гоолдож, зочид тэргүүлж эхлэв. Харин 43 дахь минутад зочдоос Марчена дахин гоолдлоо. Харин энэ удаа өөрийн хаалгандаа авто гоол оруулжээ. Тоглолтын хоёрдугаар хагасын 45 минут гоолгүй өндөрлөсөн ч шүүгчийн мэдлийн сүүлийн минутад Гэмтлээс эргэн ирсэн Серхио Агуэро гоолдон, багтаа гурван оноо авчирчээ.

Ман Сити – Вильярреал 2:1

Гоол:
Марчена /43’ aвто гоол/ Агуэро /90+3’/ – Кани /4’/

Мөн Германы алдарт “Байерн Мюнхен” Италийн “Наполи” багийн талбайд зочлон 1:1-ийн харьцаатай тэнцлээ. Тоглолтыг эхэлмэгц буюу хоёрдахь минутад Тони Кроосын гоолоор зочид тэргүүлсэн ч 39 дэх минутад Батштюпер өөртөө гоолдон нэг оноог “Наполи”-д “бэлэглэжээ”.

Наполи – Байерн Мюнхен 1:1

Гоол: Бадштюпер /39’/ – Кроос /2’/

“Интер” B хэсгийг тэргүүлж эхлэв

Өнгөрсөн тойрогт Италийн “Интер”-ийг талбайд нь хожсон Туркийн “Трабзонспор” Оросын “ЦСКА”-гийн талбайд зочлон, 3:0-ийн харьцаатай “бут ниргүүллээ”. Энэ тоглолтод Зааны ясан эрэг улсын Сейду Думбья тодорч, 28, 86 дахь минутад хоёр гоол орлуулан, “дубль” хийлээ. Тэрээр энэ улирлын “Аваргуудын лиг”-т хоёрдахь дублиэ хийн, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Мөн сэлгээгээр талбайд гарсан Александр Сауня 76 дахь минутад гоолджээ.

ЦСКА – Трабзонспор 3:0

Гоол: Думбья /28’; 86’/, Сауня /76’/ 

Харин сүүлийн үед хөгжөөн дэмжигчиддээ таалагдахгүй байгаа “Интер” Францын “Лилль” багийг талбайд зочлон, Жанпаола Паццинигийн 21 дэх минутад оруулсан гоолоор буулган авлаа. Ингэснээр тэд зургаан оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэлсэн юм.

Интер – Лилль 1:0

Гоол: Паццини /21’/

С хэсэг: Рүүни пеналтиар “дубль” хийв

“Манчестер Юнайтед” Румыний “Оцелул” багийн талбайд зочлон Рүүнигийн хоёр пеналтиар буулган авчээ.  Ингэснээр Уэйн Рүүни “Аваргуудын лиг”-т хамгийн олон буюу 25 гоол оруулсан Англи хөлбөмбөгч боллоо. Үүнээс өмнө Пол Скоулз 24 гоолтой байсан юм. Тоглолт нилээд ширүүн уур амьсгал дор явагдан, шүүгч зургаан шар, хоёр улаан хуудас өргөжээ. “МанЮ”-гаас Видич 66 дахь минутад хүртчээ.

Оцелул – МанЮ 0:2

Гоол: Рүүни /64’, 90+2’/

Харин Португалийн “Бенфика” Швейцарь улсын “Базель” багийн талбайд зочлон мөн 2:0-ийн харьцаатай хожжээ. Ингэснээр “Бенфика” долоон оноотой болж, хэсгээ ганцаар тэргүүлж эхлэв.

Базель – Бенфика 0:2

Гоол: Бруну Сезарь /20’/, Кардосо /75’/

D хэсэг: “Реал”-ын 100 хувийн амжилт

Испанийн эзэн хааны гэгддэг “Реал Мадрид” сүүлийн хэдэн жилийн турш “Аваргуудын лиг”-т “дарсан” Францын “Лион” багийн талбайдаа хүлээн авч, 4:0-ийн харьцаатай бут ниргэлээ. Тоглолтын 19 дэх минутад “Лион” багаас ирсэн Карим Бензема булангийн цохилтоос Роналдугийн мөргөсөн бөмбөгийг нэмж, гоолдсоноор “Эзэн хааны албатууд” тэргүүлж, эхлэв. Улмаар сүүлийн хагаст гурван гоол оржээ. 55 дахь минутад өөрийн хаалгандаа оруулсан хаалгач Уго Ллорисын гоол байлаа.

Реал – Лион 4:0

Гоол: Бензема /19’/, Хедира /47’/, Ллорис /55’ авто гоол/, Серхио Рамос /81’/
Харин Голландын алдарт “Аякс” баг Сербийн “Динамо Загреб”-ийн талбайд зочлон 2:0-ийн харьцаатай хожиж, хэрэгтэй гурван оноогоо авчээ. Хоёр багийн эхний хагас гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн бол сүүлийн хагаст зочид хоёр гоол оруулжээ.

Динамо Загреб – Аякс 2:1

Гоол: Бурригтер /49’/, Эриксэн /90’/

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж