Төв аймгийн ургацын баярт зориулсан барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Төв аймгийн ургацын баярт зориулсан барилдаан болно

"Төв аймгийн өдрүүд" нэгдсэн арга хэмжээ энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Төв аймгийн ургацын баярт  зориулсан улс аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 2011 оны 10-р сарын 22-ны өдөр 15 цагаас болох гэж байна. Эрхэм хүндэт бөхчүүд, үзэгчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урья. Зохион байгуулагч Төв аймгийн засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Бөхийн Холбоо.

"Төв аймгийн өдрүүд"-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй бусад ажлууд

1. "Дүнжингаравын урчууд" уран зургийн үзэсгэлэнгийн нээлт 10-р сарын 19-ний 17:30 цагт Уран зургийн галерейд

2. "Төв аймгийн шилдэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдааны нээлт 10-р сарын 20-ны 11:30 цагт Мишээл экспод

3. "Яруу найргийн үдэш" цэнгүүн 10-р сарын 21-ний 18:00 цагт Монголын хүүхдийн ордонд

4. "Монгол туургатны дуулал" нэгдсэн концерт 10-р сарын 22-ны 16:30 Улаанбаатар чуулгын тоглолтын танхимд тус тус болох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж