Э.Шүрэнцэцэг хатагтай

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Э.Шүрэнцэцэг хатагтай

Экс ерөнхий сайд С.Энхсайханы экс гэргий Э.Шүрэнцэцэг хатагтай эр нөхрөө улс төрд нэр нөлөөтэй байх үед ажил хэргийн шаардлагаар олны өмнө их гардаг, идэвхтэй хатагтай нарын нэг байлаа. М.Энхсайхан ноёнтны улс төрийн карьерт үлэмж нэмэр болдог байсан энэ үзэсгэлэнт хатагтай Богдын сүүлчийн удам Эрээнямын ач охи, язгууртан гаралтай гэдгээрээ хүрээнийхэн дундаа ялгардаг байв. Монголын нүд унам сайхан хосуудын нэг тэднийг нас намба тогтох үедээ хоёр тийш болоход эр эм байтугай эрүү өвдөг салдаг хорвоо гэж үнэн юм даа гэж шүүрс алдагсад олон байсан.

Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр энэ салалтын буруу хэн хэнд нь байсан хэмээн ойр дотныхон нь дүгнэх бөгөөд ноён М.Энхсайхан цагтаа Дарханы мисс болж явсан Нямгэрэл хэмээх бүсгүйтэй хоёр дахь амьдралаа зохиож, хөөрхөн охинтой болж амжсан. Харин Э.Шүрэнцэцэг хатагтай албан ажлаа хийдгээрээ хийж байгаа бөгөөд хааяахан Дуурийн театрт зочилж тоглолт үздэг байна.

Эх сурвалж: “Grand” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж