Усны даралтаар ажилладаг радио бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Усны даралтаар ажилладаг радио бүтээжээ

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “H20” компани усны даралтаар ажилладаг радио зохион бүтээжээ. Энэхүү радиог шүршүүрт орж байхдаа хөгжим сонсох дуртай хүмүүст тусгайлан зориулсан ба цахилгааны оронд усны даралтаар ажилладаг тул нэмэлт зайны шаардлагагүй юм.

Цоо шинэ технологийн радио нь шүршүүрээс гарах усны даралтаар цэнэгээ хураадаг бичил хөдөлгүүртэй бөгөөд хэрэглэгчид шүршүүрээ нээхэд ердөө нэгхэн минутын дотор радио ажиллаж, нойрмог байсан нэгнийг шүршүүрээс цацрах устай зэрэгцэн бүрэн сэргээх увидастай ажээ. Уг радио нь хэрэглэгчдэд маш ашигтай бөгөөд байгальд ээлтэй бүтээгдэхүүн болж чадсан байна. Тиймээс хааяа нэг орноосоо дургүйхэн өндийдөг хүмүүст энэхүү радио нь жинхэнэ сэргээгч, эрч хүч, урам зоригийг бэлэглэгч болж чадах болно.

Видеог энд дарж үзнэ үү!

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж