Шинэ арслангийн цолны наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Шинэ арслангийн цолны наадам боллоо

Өнөө жилийн Баян-Өлгий аймгийн баяр наадамд 256 бөх барилдаж Алтай сумын харьяат сумын заан М.Еркебулан найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн билээ. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Алтай суманд шинэ арслангийн цолны наадам энэ сарын 14-нд боллоо. Тус наадамд зориулсан аймаг цэргийн цолтой 32 бөхийн барилдаан болж, сумын заан О.Жанболат түрүүлэн, аймгийн харцага Б.Бегжан үзүүрлэв.

www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж