Пеле газар хөдлөлтөд өртсөн Мияагид очжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Пеле газар хөдлөлтөд өртсөн Мияагид очжээ

Бразилийн домогт хөлбөмбөгч асан Пеле  Японы Мияаги мужийн нэгэн дунд сургуульд очсон байна. Газар хөдлөлт, цунамийн гамшигт өртсөн мужийн оршин суугчид болон дунд сургуулийн сурагчид Пелег баяртай хүлээн авсан гэнэ. “Хөлбөмбөгийн хаан” гэгддэг Пеле газар хөдлөлт, цунамид хамгийн их сүйдсэн Мияаги мужийн Натори дүүрэгт  даваа гаригт зочилж, байгалийн гамшгийн үеэр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж, гашуудал илэрхийлсэн байна. Өдгөө 70 настай домогт хөлбөмбөгч Фужигаока дунд сургуулийн сурагчдад гарын үсэгтэй хөлбөмбөг бэлэглэж, оршин суугчидтай  уулзсан байна. Пелег ирэх сургаар хотын 200 оршин суугчид очжээ. Пеле Наторийн оршин суугчдад сэтгэлийн дэм хайрласан гэнэ. Пеле 17 настайдаа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийн үеэр 12 гоол оруулж, дебют хөлбөмбөгчөөр шалгарч байсан юм. Тэрбээр 2014 онд Бразильд болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хүндэт төлөөлөгчөөр оролцох гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж