Иргэний нисэхийн ерөнхий газар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын камер, шилэн кабелийг шинэчлэх ажлууд энэ онд хийх гэнэ. Тоног төхөөрөмжийг шинэчлэх, орчин үеийн олон улсын стандартыг ханган ажилласнаар нисэх буудлын орчимд болж буй нислэгийн аюулгүй байдал, гадаадын иргэдийг хулгай болон гэмт халдлагад өртөхөөс сэргийлэх ач холбогдолтой юм. Уг ажлыг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий тендерт оролцогчдоос битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байгаа аж. Тендерийн бичиг баримтыг (хvсвэл нэмэлт хувийг) бичгээр хvсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгvй нөхцөлтэйгээр иж бvрдэл бvрийг нь 50.000 төгрөг, эсхvл тvvнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох юм. Гадаадын этгээд тендер ирүүлэхийг Иргэний нисэхийн ерөнхий газраас хориглож байгаа гэнэ.
Д.Долгор