“Бодлын хулгайч” маргааш нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

“Бодлын хулгайч” маргааш нээлтээ хийнэ

Үзэгч олны дунд ихээхэн хүлээлт үүсгэж, мэргэжлийн уран бүтээлчдийн зүгээс аль хэдийнэ магтаал сонсч эхэлсэн “Бодлын хулгайч” кино нээлтээ хийхэд нэг өдөр үлдлээ. “Wisdom” кино продакшны хамт олон уг киног бүтээхийн тулд зохиолч, найруулагч, зураглаач, гол дүр гээд чадварлаг уран бүтээлчдийг нэгтгэж чадсныг бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл “90 сая”-ын Гансүхийн үнэн түүхтэй танилцах сонирхлыг улам бүр өдөөх болсон уг киноны нээлт сүр дуулиантай болох бололтой.

Учир нь “Wisdom” продакшны уран бүтээлчид киноныхоо нээлтийг зөвхөн зөвхөн “Тэнгис” кино театрт хийхээр төлөвлөж байсан бол давхар “Өргөө” кино театрт зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн  уг киноны нээлтэд улс төр, урлаг, спортын нэр хүндтэй зочид оролцох бөгөөд “Тэнгис” кино театрт энэ сарын 20-ны 19 цаг 30 минутад нээлтээ хийх бол “Өргөө”-д мөн өдрийн 18.00 цагт албан ёсны нээлтээ хийх юм. Иймд орчин цагийн Монголын кино урлагийн хөгжлийн нэг шатаар ахиулах зорилгоор жинхэнэ уран бүтээлийн эрэлд хайгуулд шатаж яваа “Wisdom” продакшны бүтээл болох “Бодлын хулгайч” кинотой танилцахад нэг өдөр үлдэж буй нь энэ ажээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж