Үерийн улмаас Төв Америкт 80 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас Төв Америкт 80 хүн амь үрэгдэв

Төв Америкт болж байгаа үер болон газрын нүүлтийн улмаас наад зах нь 80 хүн амиа алдсан байна. Байгалийн гамшигт Сальвадор, Гватемала, Гондурас ба Никарагуа хүчтэй нэрвэгдэв. Хэдэн арван мянган хүн орон гэргүй болов.

Гамшигт хамгийн их нэрвэгдсэн Сальвадорт 32 хүн амиа алдсан байна. Гамшгийн бүсээс 20 мянган хүнийг нүүлгэсэн бөгөөд тэдэнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна гэж тус орны ерөнхийлөгч Маурисио Фунеса (Mauricio Funes) мэдэгдэв.

Гватемалад амь үрэгдэгсдийн тоо 28 хүн болжээ. Үер ба газрын нуранги дагуулсан усан бороо тав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд ойрын хэд хоногт тасрахгүй гэнэ. Гондураст 12 хүн амиа алдлаа. Никарагуад найман хүн үрэгдэж 25 мянган хүн гамшигт нэрвэгдээд байна. Мөн энэ шуурганы үер Мексикийн зүүн өмнөд хэсэгт эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж