
Мауммар Каддафийг дэмждэг Сирийн “Арраи” телевиз хурандаагийн бага хүү Хамис ба Ливийн тагнуулын албаны дарга агсан Абдулла аль-Сенуси нарыг алагдсан гэж баталсан мэдээг даваа гаригт гаргав. Телевизийн мэдээгээр Хамис Каддафи ба аль-Сенуси хоёр наймдугаар сарын 29-нд Тархун хотын ойролцоо алагджээ. Хамисийг Бани-Валид хотын ойролцоо оршуулсан байна.
АНУ дахь “Reuters”-ийн эх сурвалжаар Хамис Каддафи ба Абдулла аль-Сенуси нарыг амь үрэгдсэн гэх мэдээллийг АНУ-д баталж чадаагүй байгаа ажээ. Хорин наймтай Хамис Кадафи Ливийн лидерийн бага хүү бөгөөд Ливийн армийн тусгай хүчний 32 дугаар бригадыг командалж байсан. Тэрээр Триполи болон Оросын Фрунзийн академид цэргийн боловсрол эзэмшсэн юм.