Охидыг дархлаажуулалтад хамруулна

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Охидыг дархлаажуулалтад хамруулна

Хүний хөхөнцөр вирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг Монголд хийхээр болжээ. Сүүлийн жилүүдэд манай улсад эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ихсэх хандлагатай байна. Тиймээс Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран эхний ээлжинд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөртэй Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-15 насны 14491 охидыг сонгон дархлаажуулахаар бэлтгэж байна. Цаашид дээрх насны охидыг бүрэн хамруулан дархлаажуулах зорилготой. Дархлаажуулалтын эхний тунг ирэх оны гуравдугаар сард хийхээр төлөвлөсөн аж. Дархлаажуулалт хийхээр сонгосон "Gardasil" вакцин нь уг халдвар, хавдрын урьтал өвчнүүдээс 70-90 хувь сэргийлдэг юм байна. Энэхүү вакциныг дэлхийн 100 гаруй оронд хэрэглэж, үр дүнтэй болохыг тогтоосон бөгөөд ДЭМБ-ын стандартыг хангасан вакцинаар хүн амыг дархлаажуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.


А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж