Өнгөрсөн онд иргэд болон байгууллага
хамт олноос Хууль зүй, дотоод хэргийн яаманд 992 өргөдөл гомдол, санал
хүсэлт өгчээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 28, Ерөнхийлөгчийн
Тамгын газраас ес, УИХ-аас 18 өргөдөл, Батлан хамгаалах яам, Сангийн
яам, Эрүүл мэндийн яамнаас тус бүр хоёр, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн
яам, Гадаад харилцааны яамнаас тус бүр нэг өргөдөл гомдол хүсэлтийг тус
яаманд хаяглан хүргүүлжээ. Харин иргэд, байгууллагаас 929 өргөдөл
гомдлыг биечлэн болон цахим хэлбэрээр ирүүлсэн байна. Өнгөрсөн онд
Хуульзүй дотоод хэргийн яамны сайд, дэд сайд нар “Иргэд хүлээн авах
цаг”-аар 219 иргэнийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсчээ. Мөн
хугацаанд ирүүлсэн санал гомдлыг агуулгын хувьд ялган үзэхэд хадгаламж
зээлийн хоршоодын хохирогчдын асуудал болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн
ажиллагаа, цагдаагийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой
гомдол санал зонхилж буй ажээ. Яаман дээрээ байрлуулсан санал хураах
хайрцагт 15 хүн санал ирүүлсний зургаа нь яамны албан хаагчтай холбоотой
байжээ. Өргөдөл гомдлын тоо урьд оныхоос 184-өөр өссөн байна.
Д.Сура