БНХАУ, АНУ-ын гимнастикчид дөрвөн алттай

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

БНХАУ, АНУ-ын гимнастикчид дөрвөн алттай

Японы нийслэл Токиод аравдугаар сарын 7-16-нд спортын гимнастикийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн ДАШТ боллоо. Олимпийн өмнөх ДАШТ-д нийт 528 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан дасгалд өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээн өнгөрсөн тавдугаар сард Япон улсад зохион байгуулагдах ёстой байсан ч тус улсад болсон байгалийн гамшигт үзэгдэл, цунамийн улмаас хойшлогдсон. Тэмцээн багийн төрлөөр эхэлж, энэ төрөлд эрэгтэйчүүдээс БНХАУ-ын баг аваргалсан бол бүсгүйчүүдээс АНУ алтан медаль хүртсэн. ДАШТ-ий гол баатраар эзэн орны Кохой Үчимүра, Бээжингийн олимпийн наадмын гурван алтан медальт, нанхиадын Зоү Кай нар тодров. Тэд Токиод хоёр алт, нэжгээд мөнгөн медаль хүртсэн юм. Мөн сүүлийн үед уналтад ороод байсан манай хойд хөрш ОХУ-ын гимнастикчидын шинэ үе хүч түрэн орж ирснээ зарлалаа. “Ах нар” энэ удаагийн тэмцээнд хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилтаар БНХАУ, АНУ-ын дараа гуравдугаарт оров. Ялангуяа өнгөрсөн жил Сингапурын хүүхдийн олимпод үнэмлэхүй амжилт тогтоож байсан ОХУ-ын Виктория Комова нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж, эгч нарын толгой дээр цахиур хагалжээ.

Б.Зүчи

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж