Хугарсан ясыг богино долгионоор эдгээжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Хугарсан ясыг богино долгионоор эдгээжээ

Шотландын Глазго хотын эмнэлэгт хугарсан ясыг хэт богино долгионоор илааршуулжээ. Өмнө нь анагаах ухааны түүхэнд ийм эмчилгээ хийж байгаагүйгээрээ онцлог юм байна. “BBC News”-д мэдээлснээр өдгөө физик эмчилгээнд өргөн хэрэглэдэг хэт богино долгионыг 1950-иад онд энэ салбарт анх хэрэглэжээ.

Мэс засалч Ангуса Маклина “Зургаан метрийн өндрөөс унасан хүний дунд чөмөг найман хэсэгт хугарч, цуурсныг бид тусгай гелиэр нааж, богино долгионоор шарлага хийсэн. Долгионоор дамжсан чичиргээ нь ясны эсийн төлжилтөд нөлөөлж, хугарсан хэсгийг хурдан бороолуулдаг аргыг бид нээсэн. Түүний гэмтэл хүнд, эдгэх магадлал тун бага учраас хөлөө тайруулах аюултай байсан. Бидний хийсэн шинэ эмчилгээ гайхамшгийг бүтээж чадлаа” хэмээжээ.

http://mongolnews.mn/i/23974

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж