Хороолол дундах бичил цэцэрлэг нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Хороолол дундах бичил цэцэрлэг нээлтээ хийлээ

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо дөрөвдүгээр байрны дэргэд усан оргилуур бүхий амралтын талбай байгууллаа. Байрны орчин тойронд ахмад настан, хүүхэд багачууд салхилах талбай байхгүй байсан тус хороонд энэхүү талбайг байгуулсан нь орчин тойронд нь өнгө тохь тух нэмсэн бүтээн байгуулалт болсонд иргэд ам сайтай байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс санаачлан Тогтвортой амжиргаа төсөл хамтран 10 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан тус талбайд усан оргилуур, сандал, явган хүний алаг хавтан зам, цэцгийн мандал, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг хийсэн байна. Хуучин хогийн цэг байсан 500 м2 газрыг тохижуулж, иргэдийн сэтгэлд нийцсэн амралтын талбайг байгуулжээ. Гүйцэтгэгчээр нь “Бодь буян” ХХК ажилласан байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж